АНУ-ын Нью-Йорк хотод есдүгээр сарын 10-ны орой “Tribute in Light” дурсгалын гэрлийг асааж, 2001 оны есдүгээр сарын 11-ний террорист халдлагын хохирогчдыг дурслаа.
Доод Манхэттений тэнгэрт ассан хоёр хүчирхэг гэрлийн цацраг нь Дэлхийн худалдааны төвийн ихэр цамхгийн дүр төрхийг бэлгэддэг бөгөөд жил бүр зохион байгуулдаг дурсгалын арга хэмжээний нэг хэсэг юм. Гэрлүүдийг “Ground Zero”-гийн ойролцоох авто зогсоолын дээвэрт байрлуулжээ.
2001 оны есдүгээр сарын 11-нд барьцаалагдсан онгоцууд Дэлхийн худалдааны төв, Пентагон болон Пенсильвани мужийн нэгэн талбайд унасны улмаас бараг 3000 хүн амиа алдсан юм.
Энэ жил тус халдлагын 25 жилийн ой тохиож байна.
Тэр өдөр “Аль-Каида” бүлэглэлийн 19 этгээд дөрвөн зорчигч тээврийн онгоц барьцаалж, хоёр онгоцыг Нью-Йорк хотын Дэлхийн худалдааны төвийн ихэр цамхагт, нэгийг нь Пентагонд мөргүүлсэн юм. Дөрөв дэх онгоц Пенсильвани мужид унажээ. Халдлагын улмаас бараг 3000 хүн амиа алдсан байна.


