horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Чуулганы үйл ажиллагаа гацлаа

post-img

Ерөнхий сайд Н.Учралын ээж М.Цэцэгмаагийн нэр дээр бүртгэлтэй “Их засаг кинг” сургуульд Монгол Улсын төсвөөс 3.5 тэрбум төгрөг хуваарилахаар төсөлд тусгасан нь ил болоод буй. Үүнээс хойш төрийн ажил гацаж, УИХ-ын байнгын хороод хуралдсангүй.

9-р сарын 10-нд 2 байнгын хороо хуралдах байсан ч Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, Эдийн засгийн байнгын хороо хуралдсангүй. Төрийн байгуулалтын байнгын хороо 32 гишүүнтэй. Үүнээс 18 нь хуралдаа сууж, 56.3%-ийн ирцтэй хуралдав.

Хуралдаа орж ирээгүй гишүүд:

  • Б.Жавхлан,
  • Л.Оюун-Эрдэнэ,
  • Б.Энхбаяр

Гадаадад томилолтоор яваа гишүүд:

  • Д.Амарбаясгалан,
  • Ж.Бат-Эрдэнэ,
  • А.Ганбаатар,
  • Т.Доржханд,
  • Э.Одбаяр,
  • Б.Пүрэвдорж,
  • О.Цогтгэрэл,
  • Ө.Шижир нар

Орон нутагт томилолттой яваа гишүүд:

  • Ё.Зулпхар,
  • Ч.Лодойсамбуу,
  • Б.Чойжилсүрэн

9-р сарын 11-нд Төсвийн байнгын хороо хуралдах байсан ч бас ирц бүрдсэнгүй.

Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэхээр УИХ-ын дарга С.Бямбацогт 9 дүгээр сарын 3нд “Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулган товлон зарлах тухай” захирамж гаргасан. Түүний дагуу ээлжит бус чуулган 9 дүгээр сарын 7-нд эхлээд буй. 9 дүгээр сарын 14-нд өндөрлөхдөө Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хууль, Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл хэлэлцэж дуусгах учиртай.

Гэсэн ч энэ байдлаараа бол товлосон хугацаандаа амжих шинжгүй боллоо.

0/1000