Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа.
Улаанбаатар хотод 70,080 хүүхэд суралцах боломжтой 84 сургуулийг үе шаттай ашиглалтад оруулна. Үүнээс 11 сургуулийг Азийн хөгжлийн банк, 33 сургуулийг Дэлхийн банкны санхүүжилтээр барихаар шийдвэрлэсэн. Төрөлжсөн ахлах сургуулиуд байгуулж, боловсролын чанарыг сайжруулна. Тухайлбал, төвлөрөл ихтэй 1-р сургуулийн салбар сургуулийг хотын захын хороонд байгуулна.
Нийслэлийн хэмжээнд 23.4 км шинэ зам, 74.4 км он дамжин гүйцэтгэсэн зам, 33.6 км зам засварын ажлыг гүйцэтгээд байна. Цаашид 158.8 км авто зам барина. Авто зам, дугуйн зам, явган хүний замыг иж бүрнээр нь барина. Одоо байгаа 115 км дугуйн зам дээр нэмээд, нийт 327.5 км дугуйн замын сүлжээг бий болгохоор төлөвлөлөө. Моносын уулзвар, Механик инженер, тээврийн сургуулийн уулзвар, Офицерын уулзвар, НЗДТГ-ын ард явган гүүр, Нарт хотхоны зүүн далангийн гүүр гэсэн 5 байршилд олон түвшний уулзвар барина. Иргэдийг нийтийн тээврээр аюулгүй, тухтай зорчуулахын тулд 60 цахилгаан их багтаамжийн автобус, 50 сургуулийн автобус, 46 дунд багтаамжийн автобусаар парк шинэчилнэ. Нийтийн тээвэрт 16 шинэ чиглэл нэмж, 27.3 км замын сүлжээг бий болгоно.
Ухаалаг гэрлэн дохиогоор замын хөдөлгөөнийг удирдана. “Sky Shuttle” их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл, тусгай замын автобус, метро, трамвай, дүүжин замын тээвэр төслийг хэрэгжүүлж байна. “Sky shuttle” нийтийн тээврийн хэрэгслийн ТЭЗҮ-ийг энэ оны 12 дугаар сард дуусгаж, ойрын 2 жилд шугамыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
Фотог: MPA


