horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

“Рио Тинто”-гийн гүйцэтгэх захирал манай улсад ирээд байна

post-img

“Рио Тинто” грүппийн гүйцэтгэх захирал Саймон Тротт Монгол Улсад ирээд байна. Тэрээр Засгийн газрын төлөөлөл болон бусад оролцогч талуудтай уулзаж, “Оюутолгой”-н үйл ажиллагаа, хоёр талын хамтын ажиллагаанд гарсан ахиц дэвшлүүд, “Оюутолгой”-н ирээдүйн боломжуудын талаар санал солилцож байна. Мөн “Рио Тинто”, “Оюутолгой” компанийн ажиллагсадтай уулзаж, компанийн дотоод үйл ажиллагаанд оролцоно.

Саймон Тротт ажлаа авснаас хойших 1 жилийн хугацаанд “Рио тинто” группийн гүйцэтгэх захирлын хувиар Монгол Улсад хоёр дахь удаагаа ирж байгаа нь энэ юм.

0/1000