horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Төсвөө өнөөдөр тодотгож амжих уу?

post-img

УИХ-ын гишүүд өнөөдөр ээлжит бус чуулганаа өндөрлүүлэх учиртай. Өнөөдөр 09:00 цагт УИХ дахь МАН-ын бүлэг, УИХ дахь Ардчилсан намын бүлэг, ХҮН-ын зөвлөл хуралдахаар товлосон байна. Дараа нь 11:00 цагт УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, 13:00 цагт УИХ-ын Төсвийн байнгын хороо хуралдана. Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийх хуваарь УИХ-ын Тамгын газар гаргажээ. 16:00 цагт УИХ-ын чуулганыг хуралдуулж, 2026 оны төсвийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийнэ.

Гэвч өнөөдөр байнгын хороод хуралдах эсэх нь тодорхойгүй. Учир нь 9-р сарын 10-нд 2 байнгын хороо хуралдах байсан ч Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, Эдийн засгийн байнгын хороо хуралдсангүй. Төрийн байгуулалтын байнгын хороо 32 гишүүнтэй. Үүнээс 18 нь хуралдаа сууж, 56.3%-ийн ирцтэй хуралдав.

Эдийн засгийн байнгын хороо хуралдаагүй учир 9-р сарын 11-нд Төсвийн байнгын хороо хуралдаж чадаагүй. Шат дамжлагаараа энэ хороод дарааллаараа хуралдах ёстой.

2026 оны төсвийн тодотголоо УИХ-ын намрын чуулган руу шилжүүлэх л болов уу даа

Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэхээр УИХ-ын дарга С.Бямбацогт 9 дүгээр сарын 3-нд “Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулган товлон зарлах тухай” захирамж гаргасан. Түүний дагуу ээлжит бус чуулган 9 дүгээр сарын 7-нд эхлээд буй. 9 дүгээр сарын 14-нд өндөрлөхдөө Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хууль, Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл хэлэлцэж дуусгах учиртай.

Гэсэн ч энэ байдлаараа бол товлосон хугацаандаа амжих шинжгүй боллоо. Улсын төсвийг 4 шаттай хэлэлцэж батлах ёстой. Гэтэл одоо 2 дахиа ч дуусгаагүй байгаа. Энэ бүхэн Ерөнхий сайдтай холбоотой. Ерөнхий сайд Н.Учралын ээж М.Цэцэгмаагийн нэр дээр бүртгэлтэй “Их засаг кинг” сургуульд Монгол Улсын төсвөөс 3.5 тэрбум төгрөг хуваарилахаар төсөлд тусгасан нь ил болоод буй. Үүнээс хойш төрийн ажил гацаж, УИХ-ын байнгын хороод хуралдсангүй.

Үүнтэй холбоотойгоор УИХ-ын ээлжит бус чуулганыг маргааш хааж, намрын чуулганаа нээх үү гэдэг асуудал сөхөгдөж байна. УИХ-ын намрын чуулганыг жил бүрийн 9 дүгээр сарын 15-нд нээхээр хуульчилсан. Тиймээс намрын чуулганаас урьтаж, УИХ-ын ээлжит бус чуулганаар 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэн батлахаар зорьсон ч замын дундаас гарч ирсэн асуудлаас болоод ээлжит бус чуулган зорилгоо биелүүлэлгүй хаахад туллаа. Нэг бол УИХ-ын гишүүд шөнөжин хуралдах сонголт бий. Гэхдээ юу л бол. 2026 оны төсвийн тодотголоо УИХ-ын намрын чуулган руу шилжүүлэх л болов уу даа.

0/1000