horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

Ариун цэврийн өрөөний хогны саванд нярай хүүхэд хийж орхисон байжээ

post-img

Малайзын Пенанг олон улсын нисэх буудлын хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан ариун цэврийн өрөөний хогийн савнаас нярай хүүг эсэн мэнд олжээ. Наймдугаар сарын 31-нд цэвэрлэгээний ажилтан хүүхдийн уйлахыг сонсон цагдаад мэдэгдсэн байна. Нисэх буудлын ажилтнууд хүүхдийг гаргаж авахад хүй нь ихэстэйгээ залгаатай хэвээр байсан бөгөөд Пенанг хотын эмнэлэгт хүргэсний дараа биеийн байдал ерөнхийдөө сайн байгааг тогтоожээ.

Цагдаа нар нисэх буудлын хяналтын камерын бичлэгийг шалгасны дараа 23 настай эмэгтэй болон хамгаалалтын ажилтнаар ажилладаг 22 настай Мьянмарын иргэнийг баривчилжээ. Гэвч хоёр сэжигтэн нярайн эцэг, эх мөн эсэхийг одоогоор тогтоогоогүй бөгөөд тэдний нярайтай ямар холбоотойг шинжилгээгээр тогтоохоор ажиллаж байна.

Уг хэргийг 12-оос доош насны хүүхдийг эцэг, эх болон асран хамгаалагч нь орхисонтой холбоотой Малайзын Эрүүгийн хуулийн 317 дугаар зүйлд заасны дагуу шалгаж байгаа бөгөөд гэм буруутай нь тогтоогдвол долоо хүртэл жил хорих, торгох эсвэл дээрх хоёр ялыг хамтад нь оноож болдог байна.

0/1000