horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

Индонезийн тэнгист зорчигч тээврийн хөлөг онгоц хөмөрч, 129 хүн сураггүй болжээ

post-img

Индонезийн Ява тэнгист зорчигч тээврийн хөлөг онгоц хөмөрсний дараа аврагчид 129 хүнийг эрэн хайж байна. Одоогоор зургаан хүн амиа алдсан нь батлагдаж, 108 хүнийг эсэн мэнд аварчээ.

“Virgo Transport 8” хөлөг онгоц ням гарагт цаг агаарын таагүй нөхцөлд сураггүй болсон байна. Тус хөлөг Зүүн Ява мужийн Сурабая хотоос Өмнөд Калимантан мужийн Банжармасин хотыг чиглэн явж байсан бөгөөд нийт 243 хүн тээвэрлэж байжээ.

Амьд үлдсэн зорчигчдын нэг Ринто Арахаб хөлөг онгоц хүчтэй хазайж, хэдхэн минутын дотор хөмөрсөн гэж ярьжээ. Тэрээр аврах хантааз өмсөн хөлөг онгоцны хөмөрсөн их бие дээр гарч, хоёр чирэгч онгоц ирж аврах хүртэл хүлээсэн байна.

Далайн эргийн хамгаалалт, тэнгисийн цэрэг зэрэг олон зуун аврагч эрлийн ажиллагаанд оролцож байгаа бөгөөд сураггүй болсон хүмүүсийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

0/1000