horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

Бригадын генерал А.Намсаманд: “Чи муу аятайхан байгаарай. Чамайг байранд чинь тавина шүү” гэж дарамталдаг

post-img

Бригадын генерал А.Намсаманд өнөөдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханы хууль бус үйлдлийг илчилсэн мэдээлэл өнөөдөр /2026.09.15/хийлээ.

ШШГЕГ-ын дарга,бригадын генерал А.Намсаманд: ХЗДХ-ийн сайдын хамаарал бүхий компани 4 сая ам.долларын төлбөртэй байна. Өөр нэг сайдын компани 53 тэрбумын материал шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд байна. Бид шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах гэсэн боловч манай сайд “чам мууг байранд чинь тавина аа, ажлыг чинь авна аа” гэдэг. Ажил үүргээ хэвийн гүйцэтгэсний төлөө янз бүрийн доромж үгээр хэлүүлэх үнэхээр зохимжгүй байна. Би хэн нэгэн сайдад хууль бус үүргийг нь биелүүлнэ гэж тангараг өргөөгүй.

Мөн С.Амарсайхан сайдын жолоочийнх нь эхнэрийг ШШГГ-ын амралтын газрын захирлаар, жолоочийнх нь дүүг Өвөрхангай аймгийн ШШГГ-ын даргаар тус тус томилсон гэдгээ ч хэллээ.

0/1000