horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

6 сартайгаас 6 хүртэлх насны 113,897 хүүхэд томуугийн вакцинд хамрагдсан

post-img

Улирлын томуугийн вакцинжуулалт үргэлжилж байна. 2026 оны 9 дүгээр сарын 14-ний байдлаар улсын хэмжээнд 162,297 хүн улирлын томуугийн вакцинд хамрагдаж, нийт хамралт 32.5 хувьд хүрээд байна. Үүнээс Улаанбаатар хотод 113,587, орон нутагт 48,710 хүн дархлаажуулалтад хамрагджээ.

6 сартайгаас 6 хүртэлх насны 113,897 хүүхэд томуугийн вакцинд хамрагдсан бөгөөд энэ насны хүүхдийн хамралт улсын хэмжээнд 37.4 хувьтай байна.

Хүүхдийн насны бүлгээр:

6 сар–1 нас: 15.6%

1–2 нас: 17.0%

3–6 нас: 47.0%

Ялангуяа 6 сартайгаас 2 хүртэлх насны хүүхдийн вакцины хамралтыг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг мэдээлэл харуулж байна.

0/1000