horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

“И-Монголиа” аппликэйшнийг дуурайлгасан хэргийг шалгаж дуусжээ

post-img

Төрийн үйлчилгээний цахим платформ “И-Монголиа” аппликэйшнийг дуурайлган хийж, өгөгдөл, мэдээллийг нь хуулбарлан, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх болон бусад лавлагааг хуурамчаар үйлдэн бусдад зардаг байсан У, Ц нарыг цагдаагийн байгууллага энэ оны 5 дугаар сард илрүүлэн шалгасан юм. Энэ хэргийг цагдаагийн байгууллага шалгаж дуусаад, прокурорт шилжүүлжээ. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газар уг хэрэгт Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд  шилжүүллээ. 

0/1000