horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

АН: Ерөнхий сайд Н.Учрал итгэх үзүүлэх асуудлаа УИХ-д оруулж ир

post-img

УИХ-ын намрын чуулганы өнөөдрийн хуралдаан дээр Ардчилсан намын бүлэг “Ерөнхий сайд Н.Учрал итгэх үзүүлэх асуудлаа УИХ-д оруулж ир”, “Хэрэг наймаалцдаг ХЗДХ-ийн сайдаа огцруул” гэсэн шаардлага ширээн дээрээ тавьж, хариуцлага тооцохыг шаардлаа. Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголд хувьсах зардал нэрээр хувийн өмчийн сургуульд 50 тэрбум төгрөг төсөвлөжээ. Үүн дотор Ерөнхий сайд Н.Учралын ээжийн нэр дээр бүртгэлтэй “Их засаг кинг” сургуульд 3.5 тэрбум төгрөг хуваарилахаар тусгасан нь ил болоод байна. Энэ бол хууль зөрчсөн үйлдэл.

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан өөрийнхөө өмнөөс хүн явуулж, хэрэг наймаалцаж байгаа бичлэг олон нийтэд ил болсон. Энэ нь шударга ёсонд нийцэхгүй.

Иймээс Ерөнхий сайд Н.Учрал өөрт нь итгэл үзүүлэх асуудлыг УИХ-д өргөн мэдүүлэх, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхандаа хариуцлага тооцохыг УИХ дахь Ардчилсан намын бүлэг шаардаж байна.

0/1000