Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe

Н.Учрал: Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг 50% нэмнэ.

Төрийн үйлчилгээний 84 байгууллагад ажилладаг 140-өөд мянган хүн: Баярлалаа.

Н.Учрал: Суурь тэтгэврийг 2026.11.01-нээс олгоно. 769 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг ахмад 1 сая төгрөг авна. Тэтгэвэр дунджаар 380 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.

524 мянган ахмад: Гялайлаа.

Н.Учрал: Эрчим хүчний үнэ тарифыг нэмэхгүй. Иргэдийн цалин, тэтгэвэр нэмэх, ипотек орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт өөрт байгаа боломжоо бүрэн дүүрэн дайчилж байна.

Иргэд: Нээрээ юү?

Н.Учралын ирээдүй цаг дээр ярьж яваа энэ амлалтыг биелнэ гэж төрийн албан хаагчид, ахмадууд, цахилгаан хэрэглэдэг иргэд, байрны зээл авахыг мөрөөдөж яваа залуус найдаж суугаа. Н.Учралыг нь огцруулах асуудал сөхөгдөхөд, “Надад итгэл үзүүлээч” гэсэн бичгээ УИХ-д өргөн барь” гэж АН-ыг шаардахад тэд дургүй байна. Өмөөрөх янзтай байна.

Тэгвэл цалингаас нь авдаг ХХОАТ-ыг Н.Учрал “Их засаг кинг” сургуулиар нь дамжуулан, ээждээ авч өгөх гэж байна. Цэцэрлэг, сургуулийн тогооч, үйлчлэгч, нярав, жижүүр зэрэг үйлчилгээний ажилчны цалин 1.925.000-2.456.000 төгрөг. Засгийн газрын 2026.04.22-ны 151 дүгээр тогтоолоор сургууль, цэцэрлэгийн үйлчилгээний албан хаагчдын цалингийн доод хэмжээг ингэж тогтоожээ. Үүнийг дунджаар 2.2 сая төгрөг гэж тооцъё. Үүнээс ХХОАТ-т 10%-ийг суутгадаг. Энэ нь 220 мянган төгрөг. Төрийн үйлчилгээний 140 мянган ажилтны 50 мянга нь цэцэрлэг, сургуульд ажилладаг. Ганцхан сард нийт 11 тэрбум төгрөг ХХОАТ болгож авдаг. Цэцэрлэг, сургуулийн үйлчлэгч, тогооч, нярав, жижүүрийн бүтэн 4 сарын цалингаас суутгадаг ХХОАТ-ыг Н.Учрал ээждээ авч өгөх гэж байгаа биз дээ.

Одоо тэгээд “Баярлалаа” гэж хэлэх үү, яах уу?

Үүнийг төсвийн хулгай гэж манай улстөрчид нэрлэдэг. Ээждээ хулгай хийж өгөхийн тулд үйлчилгээний ажиллагсдын цалинг нэмэх нь зөв үү? “Би тэрбумыг хулгайлна. Та нар мэдээгүй юм шиг байгаарай. Шанд нь 1000 төгрөг өгье” гэсэнтэй адил.

Гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэнэ

Үүнийгээ хийхийн тулд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хууль зөрчих гэж байна. 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэлд “Нэгдсэн төсвийн нийт зарлагыг 36 их наяд 493.4 тэрбум төгрөг” гэж бичээд, баталчихсан. Үүнийг УИХ, ЗГ мөрдөх учиртай. Хуулийн өмнө Н.Учрал ч байна уу, У.Хүрэлсүх ч байна уу, Д.Бямбацогт ч бай бүгд эрх тэгш байж, захирагдах, дагаж мөрдөх үүрэгтэй. Гэвч Н.Учрал Ерөнхий сайд болоод энэ үүргээ умартаж, хуулийн дээгүүр давж болно гэж боддог болжээ.

Энэ талаар УИХ-ын гишүүн Ө.Шижир “УИХ-аар баталсан төсвийн хүрээний мэдэгдлийг ЗГ “Өөрчилнө” гэж оруулж ирж байна. ЗГ батлагдаагүй хуулийг батлуулна гэдэг байдлаар асуудалд ханддаг болоод байна. Эхлээд PR-ын шинжтэйгээр бүх юмаа зарлачихдаг. Араас нь УИХ-ыг шахдаг. Ийм л хэлбэр лүү орж байна.

“2027 оны Монгол Улсын төсвийн зардал 36.5 их наяд байна” гээд дээд хязгаарыг нь баталчихсан байхад ЗГ 42 их наядаар өргөн барьж байна гэдэг чинь УИХ-ын баталсан хуулийг үл хэрэгсэж байна

2027 оны төсөв батлагдаагүй. 2026 оны төсвийн тодотгол батлагдаагүй. Батлагдаагүй тодотголоороо өргөн барьсан 2027 оны төсвийнхөө тоо хэмжээг авчихсан байна. Тэгэхээр ЗГ өөрөө хууль зөрчсөн байна. 2026 оны 5-р сард төсвийн хүрээний мэдэгдэл дээр “2027 оны Монгол Улсын төсвийн зардал 36.5 их наяд байна” гээд дээд хязгаарыг нь баталчихсан байхад, одоо ЗГ 42 их наядаар өргөн барьж байна гэдэг чинь төсвийн хүрээний мэдэгдлийг үгүйсгэж байна. Үгүй бол УИХ-ын баталсан хуулийг үл хэрэгсэж байна гэсэн үг” хэмээн мэдэгдэв.

УИХ-ын дарга Д.Бямбацогт хууль зөрчсөн уг төслийг нь Н.Учралаас хүлээгээд авчихсан. Тэгэхээр тэр бас хууль зөрчсөн гэсэн үг. Н.Учрал намынх нь дарга учраас айхдаа хууль зөрчсөн төсөл авч, хууль зөрчсөн гэх нь хаашаа юм. Явж явж тэр мөнгө Н.Учралын ээжид очихгүй, МАН-ын сонгуульд зарцуулагдах учраас л тэр. Баталсан хуулийг нь зөрчиж байгаа Ерөнхий сайдад алдааг нь хэлж, их хурлын даргын зангаргаа гаргахын оронд хууль зөрчсөн төслийг нь хоёр гардаж аваад, Д.Бямбацогт хам хэрэгт унав.

Эрүүгийн хуулийн 2.8.1-д “Гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэнэ” гэж заасан. Ерөнхий сайд Н.Учрал нь Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэхдээ өөрийн хамаарал бүхий этгээдэд 9.8 тэрбум төгрөгийн эдийн засгийн давуу байдал олгохоор төсөлд тусгасан байгаа нь Эрүүгийн хуулийн 22.1-д заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдэхээр завдсан” хэмээн УИХ дахь АН-ын бүлгийн Ажлын албаны дарга Б.Энхмөнх үнэн хэлсэн л дээ.

- Шинэ
- Хандалттай