horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

С.Амарсайхан: Б.Энхбаяр А.Намсамандтай хамтарч, ШШГЕГ луу 7.9 тэрбум төгрөг шилжүүлж авсан

post-img

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан:

-Миний эрхэлж байгаа ажил, удам судар, гэр бүл, миний амьдралд хөл тавьж байгаа охин үрийн нэр төрд үндэслэлгүй халдаж байгаа учраас мэдээлэл өгье. Өмнө нь би Монгол Улсын Ерөнхийлөгчтэй хилээр явж байхад миний гэр бүлийг хүний ёсонд байхгүйгээр гүтгэсэн. Сайд, даргын хувьд биш, гэр бүл, үр хүүхэд, ханиа гүтгүүлсэн эцэг хүний хувиар гомдол гаргаж, шалгуулсан. Гэвч дахин гүтгэж, даамжирч байна.

Монголд улс төр байсан. Эвдрэлцэх, хэмхэлцэх зүйл байсан. Гэхдээ хэрээс хэтэрсэн, ийм увайгүй, хүний гэр бүл, үр хүүхдийг нийгэмд дүүжилдэг гажуудал байгаагүй. Яагаад ийм түвшинд хүрэв гэдгийг хэлье.

Шалтгаан: Улстөрчид, бизнесийнхний өнгөрсөн хугацаанд ужгирсан мафийн сүлжээ сүүлийн жилүүдэд байгаагүйгээр ажиллаж байна. Энэ мафийн сүлжээ, улс төрийн бүлэглэлд хууль хүчний байгууллагуудыг татан оролцуулж байна. Энэ бол санамсаргүй тохиолдол биш. Эртнээс төлөвлөсөн, нарийн зохион байгуулалттай. Цаг хугацаа нь хүртэл давхацсан. ШШГЕГ төрийн тусгай чиг үүргийн байгууллага. Мөрдөстэй алба хаагчид улс төрийн аливаа акц хийхийг хатуу хориглосон хуультай. Харамсалтай нь бүлгээрээ сууж байгаад амь тавьж байна.

Би ХЗДХ-ийн сайдын албыг аваад маш тодорхой шаардлага тавьсан. Монгол Улсын хил, төрийн хар хайрцагны бодлого, хууль тогтоох байгууллага, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийг аюулгүй байдалдаа анхаарахыг сануулж байна. Төрийн хар хайрцагны бодлогыг гадаад орчин тогшиж байна. Харж суусаар гадна, дотны элдэв явуулгад өртөх үү гэдэг асуудал гарч ирж байна. Би хууль бус явдал, хар тамхины хэрэгтэй тэмцэх хугацаатай үүрэг өгсөн. Гэтэл төрийн цэргийн мөрдэстнүүд төрийн эрхийг хууль бусаар авахаар, хулгай дээрмээ илчлэгдэхээс өртөж ийм ажиллагаа хийсэн. ШШГЕГ-ын дэд дарга Бямбажав, ТЕГ-ын мөрдөгчөөр ажиллаж байхдаа Зоригийн хэрэгт ял шийтгүүлсэн. Гадаадын иргэнийг залилан мэхэлсэн Цогжаргал гэж газрын дарга.

Энэ хүмүүс асар их нөөцтэй алтны ордыг дээрэмдэж, хууль бусаар авсан. Монголбанканд байсан 8 тусгай зөвшөөрлийн асуудал.

Намсаманд. Уг нь би энэ этгээдэд итгэсэн. Ерөнхийлөгчид бригадын генерал цолыг нь уламжилсан. Харамсалтай нь хоригдлуудаар зуслан, хаус бариулсан. Улсын төсвийн хөрөнгөөр 40 сая, нийт 20 гаруй хүнд 400 гаруй сая төгрөг хууль бусаар төсвөөс авсан. Албан хаагчдынхаа нэр дээр 10, 20 сая төгрөг бичиж авчхаад, өөрт нь 2, 3 сая төгрөг өгөөд, бусдыг нь өөртөө авдаг.

Үнэгүй байр авсан. Энэ бол ажилтнаас ирсэн гомдол. “Миний нэр дээр 10 сая төгрөг бичүүлж, надад 4 сая төгрөг өгөөд, бусдыг нь бүгдийг нь хууль бусаар авч зарцуулсан” гэж байгаа.

ШШГЕГ-ын харьяа асар их нүүрсний нөөцтэй орд бий. Гантиг чулууны орд бий. Үүнийг Г.Зандашатар Ерөнхий сайд байхдаа А.Намсамандтай нийлж ашиглахаар санаархсан. Гадаадын хөрөнгө оруулагчидтай хамтарна гэж. Энэ асуудлаар А.Намсаманд миний өрөөнд 2 удаа орж ирсэн. Хамтарч авлига хийе гэж нэг яриад. 2-т нь ард нь занга тавьж орж ирсэн.

Яагаад өнөөдөр эд Амарсайхан луу дайрах болов гэдэг нь асар том захиалгатай. Хоригдож байгаа хүмүүсийн ар гэрт дарамт учруулж элдэвлэдэг асуудал ард нь байгаа.

Цагдаагийн алба хаагчийн орон тоо 777 орчмоор хасагдсан. 777 цагдаагийн орон тоо, 13 дахь сарын цалинг хасаж, одоогийн ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр А.Намсамандтай хамтарч, ШШГЕГ луу нийт 7.9 тэрбум төгрөг шилжүүлж авсан. Энэ орон тоог буцааж нэмэх, цалин хөлсийг нь олгохоор би өнгөрсөн ЗГ-ын хуралдаан дээр ярьсан. Үүнээс болж, ийм асуудал үүсэж байна.

Б.Оюутболдыг Экологийн цагдаагийн албаны даргаар Г.Занданшатар томилсон. Ардаа алтны уурхайтай. 500 тэрбум төгрөгийн алт хууль бусаар олборлосон. 300 сая төгрөгийн татвар төлөөгүй. Цагдаагийн алба хаагчдад хахууль өгөхийг оролдсон. Намайг хүртэл худалдаж авах гэж оролдсон. Б.Оюутболд, Г.Занданшатар, ЦЕГ, ШШГЕГ-ын удирдлагууд холбоотой. Цаана нь “Вайндмайнд” гэж компани бий.

Хар тамхитай тэмцэх төсвийг зориуд улсын төсвөөс хасаж ирсэн. Намайг ХЗДХ-ийн сайдын ажлыг авахад Монгол Улсад хар тамхины тест 24-хөн ширхэг байсан. Тест авч өгөөч гэж надад бичиг ирсэн. Ийм байж болох уу? Тийм учраас би хар тамхитай тэмцэх стратеги гаргуулсан. Монгол Улс одоо хар тамхины хэрэглэгч болсон. Одоо үйлдвэрлэгч болгохоор Зүүн өмнөд Азийн орнууд онилсон.

Үүний ард тодорхой улстөрчид, нөлөө бүхий компанийн захирлууд бий. Бүүр ЦЕГ дотроос “Хэргийг нь битгий мөрд, хаа” гэдэг үүрэг өгч байгаа.

Б.Булнай гэдэг эмэгтэй гарч ирсэн. 4-р сарын 1-нд намайг сайд болоход гүтгэлэгт бичлэг хийсэн. “Амарсайхан охиноо хүчирхийлдэг. Жирэмсэн болгосон. Эхнэр нь галзуугийн эмнэлэгт хэвтэж байгаа” гэдэг хүний ой тойнд орохооргүй гүтгэлэг хийсэн. Хүний байтугай өөрийнхөө эхнэр, хүүхдийн арьс махыг шулаад зарахад бэлэн гаж донтой этгээдүүд ийм юм хийж байна. Би үүнд иргэний хувиар гомдол гаргасан. Гэтэл үүнийг шалгахын оронд өөр юм хийсэн.

Булнай бол Г.Занданшатарын маш ойрын хамаатан. Цагдаагийн байгууллагын засвар үйлчилгээ, тусгай обьектууд, түүнтэй холбоотой тендерүүдийг авдаг. Бичлэгийг нь хийдэг, шантаажилдаг” гэсэн гомдол их ирсэн. “Арвин хур” гэдэг компаниар…

Прокурор гэх тэр хүн яагаад миний өмнөөс хэрэг наймаалаж байгаа юм. Тагнуул, цагдаагийн байгууллага үүнийг шалгаж тогтоох ёстой. Энэ бол байж болохгүй зүйл.

Хөрөнгө хураах хуулийн төслийг ирэх 7 хоногт ЗГ-ын хуралдаанд танилцуулна. Энэ хуулийн төслийг өргөн бариулахгүй гэж их тэмцэж байгаа. Би энэ хуулийн төслийг өргөн барьж, хэн нь хөдөлмөрөөрөө хэдэн төгрөгийн юу босгосон юм, ямар татвар төлсөн юм гэдгээ би өөрөө үзүүье. Би үлгэрлэе. Бүгдээрээ хар, цагаан тосоо ялгах цаг болжээ. Хэн нь хулгай хийсэн, хэн нь хууль бусаар хөнгөжсөн юм гэдгээ ил тод шүүлтүүрээр оруулъя. Энэ хууль бус этгээдүүдийн хуулийн нэрээр хөрөнгөжсөн, тэр хөрөнгөө үрж ядсан үйлдлийг ил болгоё.

0/1000