ХУУЛЬ ХЭНИЙ Ч ӨШӨӨ АВАХ, ХҮНД ХЭРЭГ ТОХОХ ХЭРЭГСЭЛ БИШ.
Хүн хэрэг хийгээгүй байхад түүнийг заавал буруутан болгох гэж мөрдөн шалгах ажиллагааг нэг тийш нь чиглүүлэх, айлган сүрдүүлэх, дарамт шахалт үзүүлэх, “ял тохох” зорилгоор хууль хяналтын байгууллагад нөлөөлөх явдал үнэхээр гарч байгаа нь жирийн нэг үзэгдэл биш.
Монгол Улсад хэнийг ч шүүхээр гэм буруутай нь нотлогдох хүртэл гэм буруутайд тооцож болохгүй байдаг.
Хэн нэгэн дарга, сайд, мөрдөгч, прокурорын хүссэн үедээ өөрчилж болдог ч зүйл биш хэмээн иргэн Б.Булнай өөрийн цахим хуудастаа бичжээ.
Мөн сэтгүүлчдийн асуусан асуултад хариулахдаа “Би маш олон төрлийн хүмүүстэй уулздаг. Тэдэнтэй зургаа авахуулдаг. Занданшатар гуай тэдний л нэг”.
Өөрийн лайвдаа “С.Амарсайхан та миний дансаар орж гарсан бүх хуулгыг шалгаарай” гэлээ.


