horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

Овечкин ОХУ-ын эрх баригч намын сурталчилгаанд оролцжээ

post-img

ОХУ-ын хоккейчин, NHL-ийн бүх цаг үеийн мэргэн бууч Александр Овечкин энэ зун эх орондоо байхдаа Ерөнхийлөгч Владимир Путины дэмждэг “Нэгдсэн Орос” намын сонгуулийн сурталчилгааны бичлэгт оролцсон талаар “Вашингтон Капиталс” баг мягмар гарагт мэдээлжээ.

Тэрээр ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровын ард зогсож буй дүрс тус намын сурталчилгааны бичлэгт гарсан байна. Овечкины улс төрийн сурталчилгаанд оролцсон нь ОХУ Украинд өргөн хүрээтэй дайн эхлүүлснээс хойш Путины засаг захиргаатай тогтоосон олон жилийн харилцааных нь талаар дахин шүүмжлэл дагуулжээ.

ОХУ-ын парламентын сонгууль есдүгээр сарын 18-20-нд болох бөгөөд энэ нь 2022 оны хоёрдугаар сард Украинд бүрэн хэмжээний дайн эхлүүлснээс хойших анхны парламентын сонгууль юм.

Овечкин 2017 онд Путиныг дэмжсэн олон нийтийн хөдөлгөөн байгуулж байсан бөгөөд түүний Instagram хаягийн нүүр зурагт Путинтэй хамт авахуулсан зураг нь одоо ч байдаг. Харин 2022 оны хоёрдугаар сард тэрээр энх тайвныг уриалж, “Тэр бол миний Ерөнхийлөгч. Гэхдээ би улс төрд оролцдоггүй, би тамирчин” гэж хэлж байжээ.

41 насны төрсөн өдрөө пүрэв гарагт тэмдэглэх Овечкин NHL-ийн 1573 тоглолтод 929 гоол оруулсан бөгөөд долдугаар сард “Вашингтон Капиталс”-тай нэг жилийн 4.25 сая ам.долларын гэрээ байгуулсан байна.

0/1000