Зурхай
Цаг агаар
Валютын ханш
Радио
userАДМИН

Лионель Мессиг Аргентины шигшээ багаас үдэх тоглолтод урьжээ

Лионель Мессиг Аргентины шигшээ багаас үдэх тоглолтод урьжээ

Аргентины Хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Клаудио Тапиа тус улсын шигшээ багаас зодог тайлсан Лионель Мессиг 10 дугаар сарын 6-нд болох нөхөрсөг тоглолтод оролцож, шигшээ багаасаа үдэх ёслол хийхээр урьсан гэж мягмар гарагт мэдэгджээ.

Аргентины шигшээ баг 10 дугаар сарын 6-нд Буэнос-Айрес хотын “Монументал” цэнгэлдэх хүрээлэнд Бениний шигшээ багтай тоглох бөгөөд уг тоглолтод Мессиг оролцуулахыг хүссэн байна. Месси өнгөрсөн сард шигшээ багаас зодог тайлж буйгаа зарласан юм.

Аргентин мөн 9 дүгээр сарын 30-нд Кордова хотод Боливийн шигшээ багтай, 10 дугаар сарын 3-нд Буэнос-Айрес хотод Буркина-Фасотой тоглоно. Боливийн эсрэг тоглолтыг ДАШТ-ий үеэр гарсан зөрчилтэй холбоотой ФИФА-гийн шийтгэлийн дагуу цэнгэлдэхийн 50 хувийн багтаамжтай зохион байгуулна.

Мөн ДАШТ-ий шигшээ тоглолтын үеэр Испанийн багийн тоглогчидтой маргалдсан хэргээр Леандро Паредес 10, Науэль Молина долоо, Тьяго Алмада нэг тоглолт өнжих шийтгэл хүлээжээ.

0/1000