horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

О.Цогтгэрэл: МАН-ынхаан! Амжихгүй шүү

post-img

Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Тэсо” группийн 2 цэцэрлэг улсаас 1.3 тэрбум төгрөгийн санхүүжилт авдаг” гэх мэдээлэл хийгээд байна. Үүнийг АН-ын дарга О.Цогтгэрэл няцааж, ийм тайлбар өгөв.

АН-ын дарга О.Цогтгэрэл:

-МАН-ынхан намайг авлигач, хулгайч болгож харагдуулах гэж их хичээж байх шиг байна. Амжихгүй шүү гэдгийг юуны өмнө хэлчихье. Маш тодорхой хэлэхэд, О.Цогтгэрэл болон “Тэсо” компанид хувийн цэцэрлэгийн бизнес байхгүй. Та нар элдэв бүртгэлийн байгууллагын датаг хараарай. Хувийн цэцэрлэг байхгүй. Хувийн цэцэрлэгээс ашиг олдог бизнес байхгүй. Хувийн цэцэрлэг учир улсаас санхүүжилт авна гэж байхгүй. Тэгэхээр Л.Энх-Амгалан сайд юу ярьчхав аа.

Л.Энх-Амгалан сайдын өөрийнх нь 2022.06.20-нд бичсэн пост байна. Та нар фэйсбүүкийг нь гүйлгээд хараарай. “Байгууллагын дэргэдэх цэцэрлэг ажиллуулах санаачилгыг ТОП100 аж ахуйн нэгжүүд манлайлж ажиллана” гээд өөрөө ХАҮТ дээр ТОП100 аж ахуйн нэгжийг цуглуулж мэдээлэл хийсэн байна лээ. “Дэргэдээ улсын цэцэрлэг ажиллуулах бололцоо олгож өгөөч ээ” гэдэг хүсэлтийг ТОП100 аж ахуйн нэгжид тавьсан.

Үүнээс өмнө “Тэсо” энэ ажлыг хийж эхэлсэн. “Тэсо”-г сайн жишээ болгоод, өөрийнх нь пост шүү. “Тэсо” 2012 оноос эхэлсэн. Ийм сайн жишиг дурдаж байна” гээд. Видео ч байгаа. “Улсын цэцэрлэгийг үнэ төлбөргүй байраар хангаж өгөөч” гэдэг хүсэлтийг ЗГ, Боловсролын сайд тавиад, Сонгинохайрхан дүүргийн 55-р цэцэрлэгийн харьяаг “Тэсо”-гийн байгуулсан. Улсын цэцэрлэгт байраа үнэ төлбөргүй ашиглуулсан гэсэн үг.

Үйлдвэрийн байр шилжсэнтэй холбоотойгоор дараа нь тэр цэцэрлэг татан буугдсан. Хан-Уул дүүргийн 322-р цэцэрлэгийн харьяа цэцэрлэг одоо ажиллаж байгаа юм байна. Улсын цэцэрлэг учраас эрхлэгч, ажилтныг нь улсаас томилдог. “Тэсо” байраа үнэгүй ашиглуулдаг. Зөвхөн энэ цэцэрлэгийг ажиллуулахын тулд “Тэсо” 5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулж, 500-гаад сая төгрөгөөр тохижуулж, бүх тоног төхөөрөмжийг нь, хүүхдийн хоолны аяга тавгийг нь хүртэл улсын цэцэрлэгт үнэ төлбөргүй ашиглуулж байгаа.

Харин ч ном ёсоор нь яривал “Тэсо” улсаас ашиглалтын, түрээсийн зардал авах ёстой. Одоо 150 хүүхэд энд явж байгаа юм байна.

0/1000