horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Гадаад руу оргон зайлсан 37 этгээдийг илрүүлэн баривчилж, Монголд авчраад байна

post-img

Энэ онд гадаадын улс руу оргон зайлсан, эрэн сурвалжилж байсан 37 этгээдийн байршлыг тогтоож, Монгол Улсад авчраад байна. Үүний 16-г нь БНСУ-аас авчирч, холбогдсон хэргүүдийг нь үргэлжлүүлэн шалгаж буй аж. Монгол Улсад гэмт хэрэг үйлдээд гадаад улс руу оргон зайлсан этгээдүүдийг тогтоох, баривчлуулах, хуульд заасан журмын дагуу шилжүүлэн авчрах ажиллагааг ЦЕГ Интерполын шугамаар хамтран хэрэгжүүлдэг.

Гадаад улсад гэмт хэрэг үйлдээд, олон улсын хэмжээнд эрэн сурвалжилж буй гадаадын 110 иргэн БНСУ-д оршин сууж байгааг БНСУ-ын цагдаагийн байгууллага 2026.08.12-нд мэдээлжээ. Тэдний 17 нь Монгол Улсын иргэн байв. Тэдний БНСУ дахь байршлыг тогтоох, баривчлуулах, эх орондоо шилжүүлэн авах ажиллагааг тус улс дахь Интерполын үндэсний товчоотой хамтран зохион байгуулж байна.

0/1000