Улсын хэмжээнд өнөөдөр (2026.09.16) 15:00 цагийн байдлаар Булган, Хөвсгөл, Дорнод, Сүхбаатар аймаг, нийслэлийн Баянзүрх дүүрэгт ой, хээрийн 7 түймэр гараад байна. Үүнээс 1-ийг нь цурманд оруулж, 6-г нь унтраахаар ажиллаж байгааг ОБЕГ мэдээллээ.
Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Жаргалантын аманд энэ сарын 15-нд гарсан ойн түймрийг мөн өдрийн 16:10 цагт цурамд оруулжээ. ОХУ-аас Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд хил даван түймэр орж иржээ. Түүнийг унтраахаар ОБЕГ-ын Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр анги гал сөнөөгчдөө нисдэг тэргээр тэнд хүргэв.
Дорнод аймгийн Баянтүмэн, Халхгол суманд гарсан 2, нийслэлийн Баянзүрх дүүрэг, Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд гарсан ой, хээрийн түймрийг тухайн аймгийн Онцгой байдлын газар, мэргэжлийн ангийн нийт 151 хүн унтрааж байна. Тэд 27 автомашинтайгаар ажиллаж буй аж.

