Дэлхийн хөнгөн атлетикийн холбооны зөвлөл Унгарын нийслэл Будапешт хотод хуралдаж, 2029, 2031 онд хөнгөн атлетикийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулахаар хотоор Найроби, Мюнхенийг сонгов. Кени улсын нийслэл Найроби хот 2029 оны тэмцээнийг зохион байгуулна. Үүгээр хөнгөн атлетикийн ДАШТ анх удаа Африк тивд болох гэж байна. 2031 онд болох дараагийн тэмцээнийг Герман улсын Мюнхен хот Олимпын цэнгэлдэх хүрээлэндээ зохион байгуулна.
Дэлхийн хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгч Себастьян Коу энэ удаагийн сонгон шалгаруулалт хамгийн өрсөлдөөнтэй болсон тухай сэтгүүлчдэд мэдээлжээ.
2027 оны хөнгөн атлетикийн ДАШТ 9 дүгээр сарын 10-19-нд Хятадын нийслэл Бээжин хотод болно.

