АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарын ирэх долоо хоногт Вашингтонд хийх уулзалтаар хиймэл оюуны технологийн өрсөлдөөн гол асуудлын нэг болох төлөвтэй байна.
Вашингтон, Бээжин хиймэл оюуны хөгжлийг эдийн засаг, цэргийн өрсөлдөх чадварт чухал гэж үзэж байгаа ч дэвшилтэт чипийн хүртээмж, технологи хуулбарласан гэх маргаан болон хиймэл оюуны зохицуулалтын асуудлаар санал зөрөлдөөнтэй хэвээр байна.
АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент уулзалтын өмнө энэ амралтын өдрүүдэд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дэд ерөнхий сайд Хэ Лифэнтэй уулзаж, хиймэл оюунтай холбоотой асуудлуудыг хэлэлцэхээр болжээ. Бессент хоёр улс хиймэл оюуны нийтлэг эрсдэлийг бууруулах, технологийн салбаруудын бүрэн тусгаарлалтаас зайлсхийх талаар ярилцахад бэлэн байгааг мэдэгдсэн байна.
АНУ 2022 оноос хойш Хятадад дэвшилтэт чип болон чип үйлдвэрлэх тоног төхөөрөмж нийлүүлэхэд хязгаарлалт тавьж байгаа. Харин БНХАУ-ын хиймэл оюуны загварууд АНУ-ын тэргүүлэх загваруудтай өрсөлдөх түвшинд хурдтай ойртож байгаа талаар салбарын мэргэжилтнүүд ярьж байна.
Эх сурвалж: Reuters


