NASA-гийн Lunar Reconnaissance Orbiter аппарат Сарны гадаргаас ойрын үед үүссэн хамгийн том солирын тогоог илрүүлжээ. Шинээр илрүүлсэн тогоо ойролцоогоор 222 метрийн өргөн, 43 метр хүртэл гүн бөгөөд Ромын Колизейгоос ч том хэмжээтэй байна.
Эрдэмтдийн үзэж буйгаар уг тогоо 2024 оны тавдугаар сард астероид эсвэл сүүлт одны хэлтэрхий Сарыг мөргөснөөр үүссэн ч тухайн үед дэлхий болон сансрын дурангуудад бүртгээгүй аж. Ийм хэмжээний мөргөлдөөн дунджаар 132 жилд нэг удаа тохиолддог гэж тооцоолжээ.
Мөргөлдөөний улмаас Сарны гадаргын 100 гаруй километрийн бүсэд чулуу, тоос шороо цацагдсан байна. Судлаачид энэ нээлтийг ирээдүйд Саран дээр байгуулах бааз, байгууламжийг солирын мөргөлдөөнөөс хамгаалах эрсдэлийг тооцоход ашиглана гэжээ.


