horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Гадаадын 13 иргэн Монголын байгаль орчны эсрэг гэмт хэрэг үйлдэж, ял авчээ

post-img

УПЕГ-ын судалгаагаар сүүлийн 5 жилд хүрээлэн байгаа орчны эсрэг 4105 гэмт хэрэг бүртгэгдэж, прокурор 2333 хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. 

Ийм гэмт хэрэг газар нутгийн байршил, байгалийн нөөцийн тархалт, цаг хугацааны хувьд харилцан адилгүй улиралд гарч байна.

Сүүлийн 2 жилд шүүхээс 1228 хүн, 18 хуулийн этгээдийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэжээ. Үүний 13 нь БНХАУ, ОХУ, Тайвань, Казахстан зэрэг гадаад улсын иргэн байна. 

Шүүхээр шийдвэрлэгдсэн 797 хэргийн улмаас байгаль орчинд 25 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Үүнээс 6,09 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлээд байна. 

Гэмт хэрэг үйлдсэн этгээдэд зөвхөн ял, эрүүгийн хариуцлага хүлээлгээд зогсохгүй, байгаль экологи-амьтан, ургамлын аймагт учирсан хохирлыг 2-5 дахин нэмэгдүүлэн экологи-эдийн засгийн үнэлгээг тооцон нөхөн төлүүлдэг. Гэмт хэрэг үйлдэж олсон орлого, эд хөрөнгө, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан зэвсэг, техник хэрэгсэл болон тээврийн хэрэгслийг хурааж, улсын орлого болгодог хуулийн зохицуулалттай.

Тиймээс шүүх 12,4 тэрбум төгрөгийн үнэ бүхий эд зүйл, хөрөнгө орлогыг хураан авч, улсын орлого болгохоор шийдвэрлэжээ.  

Энэ төрлийн гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэж буй шалтгаан нөхцөл нь иргэд, хуулийн этгээд ашиг олох зорилгоор байгалийн баялгийг зохих зөвшөөрөлгүйгээр ашиглах, амьтан, ургамлын экологийн ач холбогдол болон  хууль, эрхзүйн мэдлэг, мэдээлэл дутмаг байдал нөлөөлж байна гэж УПЕГ үзжээ.

0/1000