Энэ зун манай орны ихэнх нутгаар хур тунадас олон жилийн дунджийн орчим болон түүнээс ахиу, агаарын температур олон жилийн дунджаас 1.1–3.8°С-аар дулаан байлаа.
Цаг агаарын эдгээр нөхцөл нь бэлчээрийн ургамлын ургалтад таатай нөлөөлж, ихэнх нутгаар зуншлага хэвийн, мөн газар тариалангийн бүс нутгаар таримал ургамлын ургалт, хөгжил сайн байв хэмээн Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.
2026 онд зуны хугацаанд бэлчээрийн ургамлын ургалт 6 дугаар сарын эхэн үеэс 8 дугаар сарын дунд үе хүртэл аажмаар сайжирсан боловч 8 дугаар сарын сүүлчээр сайн үнэлгээтэй нутгийн эзлэх хувь тодорхой хэмжээгээр буурсан байна. Ургамлын ургалт муу байсан нутгууд нь гол төлөв говь, тал хээрийн нутгаар байв.


