УИХ-ын гишүүн Ж.Золжаргал өнөөдөр сэтгүүлчдэд дараах мэдээллийг өглөө.
-Менежментээ сайхан болгоё гээд “Эрчист Монгол” гэдэг компани байгуулсан. Удахгүй нөгөөхөө “Дэмий юм байна” гээд татан буулгасан. Тэр компани байгуулагдангуутаа энэ тайланд дурсанаар Улаанбаатар хотын эрчим хүчний компаниудаас 1 тэрбум төгрөг цуглуулж авчээ. Зөвлөгөө өгнө, менежмент яаж хийдгийг зааж өгнө гээд. Тайланд дурдсанаар зөвлөгөө өгөөгүй. Менежмент яаж хийдгийг зааж өгөөгүй.
Тэр нь хангалттай биш юм байна гээд арилжааны банкнаас 1.9 тэрбумын зээл авчээ. “Зөвлөгөө өгөх гэсэн чинь мөнгө хүрэхгүй байна” гээд. Зөвлөгөөгөө өгөөгүй. “Зөвлөгөө өгч болохгүй юм байна. Татан буулгая” гээд татан буулгасан. “Үйл ажиллагаагаа төлөвлөгөөний дагуу явуулаагүй” гэж аудит дүгнэсэн байна.
Татан буулгах өдрөө “Үйл ажиллагаа явуулсан ажиллагсдадаа байрлалаа” гээд 330 сая төгрөг хуваагаад авчхаж. Ажил явуулаагүй гээд татан буулгасан. Татан буулгах өдөр нь удирдлага нь шийдвэр гаргаад, 330 сая төгрөг хувааж өгсөн. Энэ мөнгөө одоо буцааж өгөх хэрэгтэй.

