Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-нд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт ой, хээрийн нийт 8 түймэр гарсан байна. Үүнээс өнөөдөр /2026.09.17/-ийн 10:30 цагийн байдлаар 3 түймрийг унтраах ажиллагаа зохион байгуулж байна.
Монгол Улсын хилээс 2 километр орчим зайд ОХУ-ын нутаг дэвсгэрт /2026.09.08-ны 21:29 цагт/ сансрын хиймэл дагуулын мэдээгээр энэ сарын 15-ны өдрийн 19:45 цагт ойн түймэр илэрчээ. Энэ түймэр Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумд хил давж орсэн байна. Ойн түймрийг унтраахаар ОБЕГ Хилийн цэргийн дугаар анги, бусад мэргэжлийн анги, орон нутгийн байгаль хамгаалагч, нийт 36 алба хаагч ажиллаж байна.
Түүнчлэн нийслэлйин Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Богдхан уулын Төрхурахын амны Иххалзангийн энгэрт ойн түймэр гарлаа. Энэ тухай дуудлагыг 9-р сарын 16-ны 13:15 цагт хүлээн авсан аж. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтийн 63, 35 дугаар анги, нийслэлийн Аврах анги, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 14 дүгээр анги, Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 28 дугаар анги, Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргааны албан хаагч нийлсэн 66 алба хаагч уг түймрийг 2026.09.16-ны 18:15 цагт цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна. Урьдчилсан байдлаар тус түймэрт 6 га талбай шатжээ.


