Баавгай айлын гэр дээр гарч, унь хугалсан явдал Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Чичин гэдэг газарт гарлаа. Энд намаржиж буй айлд тухайн үед хүн байгаагүй аж. Тэд өөрсдөө баавгай хараагүй ч баавгай ингэсэн гэдэгт итгэлтэй байгаа аж.
Тус аймгийн 12 суманд 9-р сарын 16-ны байдлаар 28 удаа баавгай орж иржээ.
Хүрэн баавгай идэш тэжээл хайх, бамбарууштай эвш, жижиг баавгай том баавгайнаас айн дайжих үедээ тайгаас бууж, суурьшлын бүсэл орж ирэх тохиолдол гардаг. Хөвсгөлийн Цагаан-Уул, Баянзүрх, Улаан-Уул, Цагааннуур, Рэнчинлхүмбэ, Ханх, Чандмань-Өндөр, Цагаан-Үүр, Эрдэнэбулган сум хүрэн баавгайтай.

