horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

30 тээврийн хэрэгсэл шалгахад 80-90% нь зориулалтын бус гэрэл суурилуулсан байна

post-img

Дундговь аймгийн Авто тээврийн төв, Замын цагдаагийн тасаг хамтран хот хооронд зорчигч тээвэрлэдэг суудлын машин, автобусны гэрэл, гэрэлтүүлгийн бүрэн бүтэн байдалд хяналт тавьж, “Аюулгүй тээвэр-Гэрэл”, “Аюулгүй зорч-Хариуцлагатай тээвэрлэе” нэгдсэн үйл ажиллагаа зохион байгуулж байна. Үүгээр хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээнд явж буй автобусны гадна талын гэрэл, гэрэлтүүлгийн хэвийн ажиллагаа, ашиглалт болон техникийн шаардлага хангасан эсэхийг шалгажээ.

Шалгалтад 30 тээврийн хэрэгсэл хамруулахад 80-90 хувьд нь зориулалтын бус, өсгөгчтэй LED болон нэмэлт гэрэл суурилуулсан зөрчил илэрчээ. Илэрсэн зөрчлийг арилгуулж, техникийн оношилгоонд орохдоо стандартын шаардлага хангаагүй гэрлийг сольж, зориулалтын гэрэл ашиглахыг жолооч нарт зөвлөсөн байна.

Мөн тээврийн хэрэгслийн гэрэл, гэрэлтүүлгийг MNS 4598 стандартад нийцүүлэн суурилуулж, ашиглах талаар жолооч, тээвэрлэгчдэд анхааруулж, зөвлөмж өгчээ.

Шөнө, үзэгдэх орчин хязгаарлагдмал үед замын хөдөлгөөнд оролцохдоо гэрэл, гэрэлтүүлгийг бүрэн ашиглах, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангахыг зөвлөсөн байна. Хяналт шалгалтыг аравдугаар сарын 20-нд дуусна.

0/1000