БНСУ-ын Чүнчон хотод олимпын таеквондогийн пүмсэ төрлийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж, 83 орны 2800 гаруй тамирчин өрсөлдөж байна. Уг тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн, холимог хосын төрөлд өрсөлдсөн Ц.Шинэ-Эрдэнэ, О.Энх-Эрдэнэ нар алтан медаль хүртэж, Өмнөд Солонгосын тэнгэрт Төрийн далбаагаа мандуулж, Төрийн дууллаа эгшиглүүлэв.
Тэд хэсгийн шатанд Их Британи, Герман, Канад, АНУ-ын тамирчдыг, финалд Тайландын хосыг ялжээ.


