horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

40 дэх удаагийн “Номын баяр”-т гадаадын олон зочид урьжээ

post-img

“Номын соёлт ертөнц” төрийн бус байгууллага 20 дахь жилдээ Сүхбаатарын талбайд “Номын баяр”-аа эхлүүлээ. Жилд 2 удаа хавар, намар энэ баярыг хийдэг. 40 дэх удаагийн эл баяраар “Либро сувд” утга зохиолын агентлагаас Японы зурагт номын алдартай зохиогчид Хоса Сачиёо, Ито Хироши, Малайзын Куала Лумпурт болсон Олон улсын хэвлэн нийтлэгчдийн хурлаас 2026 оны “Хэвлэлийн салбарын инновац” шагнал хүртсэн БНЭУ-ын Тамил Наду мужийн “Aazhi Publications”-ийн захирал С.Сэнтил Натан, Номын соёлын сан, Уншлагыг дэмжих иргэдийн хөдөлгөөний ерөнхий захирал Ан Чан Сү, “Номын соёл сан”-гийн менежер Ким Хюмбин, “Nami Island Arts & Education” корпорацын гүйцэтгэх захирал, IBBY Trust-ийн Удирдах зөвлөлийн гишүүн Фрэд Минн, Бээжингийн номын үзэсгэлэнгийн зөвлөх, 2008-2012 оны IBBY-ын ерөнхийлөгч, гүйцэтгэх хорооны байнгын гишүүн, Хүүхдийн зохиолч Жан Минжөү, Түрэг соёл судлалын олон улсын байгууллага (ТҮРКСОЙ)-ын ерөнхий нарийн бичгийн дарга, Киргизийн ардын уран зохиолч, Утга зохиолын олон улсын шагналт Султан Раев нарын онцлох зочдыг урьжээ.

0/1000