horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Т.Мөнхсайхан: Чуулганы ирц бүрдэхгүй, сандал суудал яриад байгаа нь ичмээр байна

post-img

УИХ-ын чуулган өчигдөр хуралдаж, С.Амарсайханы оронд ХЗДХ-ийн сайдаар Г.Тэмүүлэнг томилох МАН-ын Удирдах зөвлөлийн шийдвэрийг хэлэлцэх байв. Гэвч 14:00 цагт товлосон чуулганд 16:00 цаг болоход 52 гишүүн ирсэн ч ирц хүрсэнгүй. Ийм шалтгаанаар чуулганыг даваа гараг хүртэл хойшлуулаад байна. МАН-ын бүлэг ирцээ бүрдүүлж чадахгүй байгаагаас болоод өнөөдөр чуулган хуралдсангүй. Уг нь хуваарь ёсоор бол 7 хоног бүрийн пүрэв, баасан гарагт чуулган хуралдах ёстой. Энэ талаар Т.Мөнхсайхан гишүүнээс тодрууллаа.

УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан: 

-Чуулганы ирц бүрдэхгүй, ажил явахгүй байна. Нэг талаасаа ичмээр л байна л даа.

Танай нам дотоод асуудлаасаа болж, 30:38-аараа хуваагдчихаад ирцээ бүрдүүлж чадахгүй байгаа юм биш үү?

-Энэ дээр нэг их айхтар хуваагдаад байсан зүйл байхгүй. Ирэх 7 хоногоос ирц бүрдэж, чуулган хуралдаад, хэвийн үйл ажиллагаагаа явуулах болов уу.

…Ажил хийх гэж ард иргэдийн төлөөлөл болсон хүний хувьд чуулган хуралдахгүй, ирц нь бүрдэхгүй, улстөржсөн, талцсан, сандал суудал ярьсан зүйл болоод байгаа нь үнэхээр харамсалтай байна.

0/1000