horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Нийслэлийг хөгжүүлэх 2027 оны төлөвлөгөөг баталлаа

post-img

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XIV хуралдаан өнөөдөр болж, нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаас өргөн мэдүүлсэн 11 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүний 1 нь “Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөө” байв. Уг төлөвлөгөөг “Хүний хөгжлийн бодлого”, “Нийгмийн хөгжил, үндэсний нэгдмэл үнэт зүйлийн бодлого”, “Эдийн засаг, дэд бүтцийн хөгжлийн бодлого”, “Байгаль орчин, ногоон эдийн засгийн бодлого”, “Тогтвортой хөгжлийг дэмжсэн хотын засаглалын бодлого”, “Бүсийн хөгжлийн бодлого”, “Хотын өрсөлдөх чадварын бодлого”, “Шинжлэх ухаан, технологи, хиймэл оюуны бодлого” гэсэн үндсэн 8 бүлгийн хүрээнд боловсруулжээ.
Төлөвлөгөөнд үндэсний 10 үр дүн, салбарын 28, төсвийн ерөнхийлөн захирагчийн 54, хөтөлбөрийн 127 үр дүнг тодорхойлж, нийт 538 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан байна. Тухайлбал: Агаарын бохирдол, автозамын түгжрэлийг бууруулах, “20 минутын хот” үзэл баримтлалыг хэрэгжүүлэхэд чиглэсэн арга хэмжээг тусгасан байна. Энэ хүрээнд иргэдийн боловсрол, эрүүл мэнд, чөлөөт цаг, нийгмийн үйлчилгээний хүртээмжийг амьдрах орчинд нь ойртуулахын зэрэгцээ явган болон дугуйн зам, нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, нийгмийн болон инженерийн дэд бүтцийг үе шаттайгаар сайжруулахаар төлөвлөжээ.

Хөгжлийн төлөвлөгөөнд боловсролын салбарт 43 сургууль, 23 цэцэрлэгийг шинээр ашиглалтад оруулж, сургуулийн ачааллыг 4.7 хувь, цэцэрлэгийн ачааллыг 3.1 хувиар бууруулахаар тооцсон байна. Эрүүл мэндийн салбарт эрт илрүүлгийн хамрагдалтыг 10 хувиар нэмэгдүүлж, 180 мянган иргэнийг нэмэлтээр үзлэг, оношилгоонд хамруулах, дархлаажуулалтын хамрагдалтыг 0.6 хувиар нэмэгдүүлж, 10.8 мянган иргэнийг нэмэлтээр хамруулахаар төлөвлөсөн байна. 

0/1000