horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Завхан шинэ цэвэрлэх байгууламжтай боллоо

post-img

Завхан аймагт хоногт 3000 м3 бохир цэвэрлэх хүчин чадалтай шинэ цэвэрлэх байгууламж ашиглалтад орууллаа. Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсын Засгийн газар хөнгөлөлттэй зээл авч, “Аймгуудын бохир ус цэвэрлэх байгууламжийг өргөтгөн шинэчлэх, шинээр барих төсөл” хэрэгжүүлж буй. Үүний хүрээнд уг байгууламжийг 16.2 тэрбум төгрөгөөр барьжээ.

Орчин үеийн технологийн шийдэл нэвтрүүлсэн, иж бүрэн лабораторитой энэ байгууламжийг “Смарт Вэйст Текнолоджис” ХХК, барьжээ. Орон нутгийн өмчит “Амь-Ус” ХХК үүнийг цаашид хариуцан ажиллуулах юм байна. Тус аймгийн хуучин цэвэрлэх байгууламж нь бохирын 60 орчим хувийг цэвэрлэдэг байсан шинэ байгууламж нь 95%-ийг цэвэрлэх аж.

0/1000