horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Монгол, Хятадын хамтарсан их сургууль үүдээ нээлээ

post-img

Монгол, Хятадын хамтарсан Олон улсын инженерийн хамтарсан их сургууль Өвөр Монголд үүдээ нээлээ. Мрнгол Улсын ШУТИС, ӨМӨЗО-ы Аж үйлдвэрийн их сургууль хамтран Олон улсын инженерийн сургууль байгуулжээ. Энд инженер, техникийн мэргэжилтэн бэлтгэх, сургалт, судалгаа хийх аж.

Монгол Улсын Засгийн газар 2025.06.04-нд 284 дүгээр тогтоол гаргаж, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн салбар Олон улсын инженерийн хамтарсан их сургууль байгуулахаар шийдвэрлэсэн. Боловсролын сайдын тушаалаар тус сургуулийн Удирдах зөвлөлийг нийт 14 хүний бүрэлдэхүүнтэйгээр хоёр талаас 50, 50% оролцоотой байгуулжээ.

Олон улсын инженерийн хамтарсан их сургууль албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлснийг ӨМӨЗО-ы Аж үйлдвэрийн их сургуулийн өндөр түвшний хэрэглээний судалгааны их сургуулийн хөгжлийн их хурлын үеэр зарласан байна. Уг сургуулийн нээлтэд Боловсролын яамны төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир, ШУТИС-ийн ректор Т.Намнан тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо.

0/1000