horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Байшин шатаж, хүн амиа алджээ

post-img

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Бөхөн-Уул багт өчигдөр байшин шатаж, 1 хүн амиа алджээ. Уг галын дуудлагыг гал сөнөөгчид 9-р сарын 20-ны 09:00 цагт хүлээн авсан аж. Тус аймгийн Онцгой байдлын газрын 31 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн А-гийн 8х7 метрийн хэмжээтэй байшин шатаж байжээ. Уг гал түймэрт иргэн А /39 нас, эрэгтэй/ өртөж нас барсан байна. Түүнийг санаандгүй амиа алдсан уу, санамсаргүй угаартсан уу гэдгийг тогтоохоор аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн шалгах тасаг шалгаж байна.

0/1000