Азийн наадмыг Монгол Улс дугуйн спортын эрэгтэйчүүдийн ганцаарчилсан цагийн уралдаанд 1 хүрэл медальтай үргэлжлүүлж байна. Сайнбаярын Жамбалжамц мөнгөн медалийн эзнээс ердөө 0.02 секундээр хоцорч хүрэл медаль хүртлээ.
Сайнбаярын Жамбалжамц ийнхүү Азийн наадмаас хоёр дахь хүрэл медалиа хүртэж байна. Тэрээр Ханжоу-2022 наадамд дугуйн замын эрэгтэйчүүдийн цуваа уралдаанд хүрэл медаль хүртэж байсан бол энэ удаа ганцаарчилсан цагийн уралдаанд хүрэл медаль хүртлээ.
Дугуйн замын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан цагийн уралдаанд Казахстаны Рината Султанова түрүүлсэн бол Монголын Сайнбаярын Жамбалжамц эрэгтэйчүүдийн ижил төрөлд хүрэл медаль хүртэж, Монголын багийн анхны медалийг авчирлаа. Тэрээр 32.1 км-ийн замыг 42 минут 58.06 секундэд туулж, мөнгөн медаль хүртсэн Японы Шүнсүкэ Имамурагаас 0.02 секундээр хоцорсон байна. Мөнгөн медалийг Японы Шүнсүкэ Имамура хүртжээ.


