horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Машин мөргөлдөж, 2 хүн хавчуулагджээ

post-img

Нийслэлийн Налайх дүүргийн 3 дугаар хороонд өчигдөр суудлын 2 автомашин мөргөлдөж, 2 хүн машины эд ангид хавчуулагджээ. Уг дуудлагыг 9-р сарын 20-ны 13:45 цагт хүлээн авч, тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 28 дугаар анги очсон байна.
Багахангай дүүргээс Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн У-гийн “Toyota Sai” загварын суудлын автомашин, Улаанбаатар хотоос Баганхангай дүүргийн чиглэлд зорчиж явсан иргэн Ч-гийн “Toyota Prius-50” загварын суудлын автомашинтай мөргөлджээ. Энэ үеэр иргэн У /40 настай, эмэгтэй/-ийн баруун хөл, иргэн Ч /34 настай, эмэгтэй/-ийн баруун хөл машины эд ангид хавчуулагдсан байна. Тэднийг эсэн мэнд гаргаж, тус дүүргийн Яаралтай түргэн тусламжийн их эмчид хүлээлгэн өгчээ.

0/1000