Европ энэ оны IV улиралд онгоцны түлшний нийлүүлэлтийн алдагдалтай тулгарч болзошгүй гэж шинжээчид тооцоолжээ. “Energy Aspects” зөвлөх байгууллага Европт өдөрт 510 мянган баррелийн онгоцны түлшний хомсдол үүснэ гэж таамагласан байна.
Ойрх Дорнодын нийлүүлэлт тасалдсантай холбоотойгоор Европын онгоцны түлшний импортын тал орчим нь тасарсан бөгөөд одоо Нигери, АНУ, Канад зэрэг улсаас нийлүүлэлтээ нэмж байна. Мөн Өмнөд Солонгос есдүгээр сард Европ руу өдөрт 129 мянган баррелийн онгоцны түлш нийлүүлэхээр байгаа нь 2022 оны аравдугаар сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ.
Үүний зэрэгцээ Европын түлшний нөөц буурч, Амстердам-Роттердам-Антверпенийн газрын тос боловсруулах, хадгалах төв дэх онгоцны түлшний нөөц долоон жилийн хамгийн доод түвшинд хүрсэн байна.
Эх сурвалж: Reuters, 2026.09.21.


