horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

Колумбын Вилья-де-Лейвад ойн түймэрт 100 гаруй га талбай өртжээ

post-img

Колумбын Бояка мужийн Вилья-де-Лейва хотын уулын бүсэд гарсан ойн түймэрт дор хаяж 100 га талбай өртсөн талаар эрх баригчид мэдээлжээ.

Есдүгээр сарын 19-ний үдээс хойш эхэлсэн түймрийг хүчтэй салхи, галын дөл хурдан тархаж байгаа болон газар нутгийн бартаа зэргээс шалтгаалан одоогоор бүрэн хяналтад авч чадаагүй байна. Аврах алба, иргэний хамгаалалт, Улаан загалмай, арми, цагдаа болон гал унтраах байгууллагын 250 гаруй ажилтан түймрийг унтраахаар ажиллаж байгаа аж.

Колумбын Гамшгийн эрсдэлийг удирдах үндэсний нэгжийн мэдээлснээр, урьдчилсан байдлаар түймрийг санаатайгаар тавьсан байж болзошгүй гэж үзэж байгаа бөгөөд цагдаа болон холбогдох байгууллагууд мөрдөн шалгаж байна.

0/1000