Украин ОХУ-ын Москва хот болон орчмын бүсэд томоохон хэмжээний дроны цохилт өгч, гурван хүн амиа алдсан талаар Оросын эрх баригчид мэдээлжээ. Reuters-ийн мэдээлснээр энэ нь Москва орчимд бүртгэсэн Украины хамгийн том дроны халдлага болсон байна.
Москвагийн захирагч Сергей Собянин Оросын агаарын довтолгооноос хамгаалах хүчнүүд есдүгээр сарын 20-ны өмнөх өдрөөс хойш 1,600 гаруй дроныг устгасан, үүний 450 орчим нь Москваг чиглэсэн гэж мэдэгджээ. Дроны халдлагын үеэр Москвагийн газрын тос боловсруулах үйлдвэрт хэд хэдэн дрон хүрч, мөн орон сууцны барилгыг оножээ.
Халдлага ОХУ-ын парламентын сонгуулийн санал хураалтын сүүлийн өдөр болсон бөгөөд Москвагийн захирагч үүнийг сонгуульд саад учруулах зорилготой байсан гэж мэдэгдсэн ч Украины тал халдлагын талаар албан ёсоор тайлбар өгөөгүй байна.


