Ө.Шижир гишүүн “ТӨХК-иудыг хянан шалгах түр хороо” байгуулах санаачилга гаргасан. Үүнийг УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хэлэлцэн, дэмжжээ.
УИХ-ын гишүүн Ө.Шижир:
-ТӨХК-иудыг хянан шалгах түр хороо байгуулах тухайгаа өнөөдөр бүлгийнхээ хуралд танилцууллаа. Өнөөдөр манай бүлгийн гишүүд дэмжинэ гэсэн. Ирэх 7 хоногийн лхагва гараг гэхэд өргөн барина.
ЗГ өнгөрсөн 10 жилд 133.1 их наяд төгрөгийн тендер зарласан. Ардын намынхан 10%-иа авдаг” гэсэн гэж ярьдаг. Үүгээр бол 13.1 их наяд нь авлигад явсан байна.
Сүүлийн 10 жилд 22 яаж байна гэж үзвэл 9.6 их наядын худалдан авалтын тендер зарлажээ. Орон нутгийн өмчит компаниудтай нийт 133 их наядаар худалдан авалт зарлажээ. Одоо өөрчлөгдөж байгаа юм чинь, одоо өөрчлөгдөх гэж байгаа юм чинь гээд хүлээгээд, өнгөрөөгөөд байж болохгүй юм байна.
ТӨХК-иудыг яагаад нэг нэгтгээд, нэг өөрчлөөд байдаг вэ гэхээр цаана нь бүртгэлийг нь байхгүй болгодог юм байна. Өнгөрсөн 7 хоногт ТӨХК-иудын талаар мэдээлэл хийснээс хойш мэдээлэл ирж байна. 1 ТӨХК-д ажилдаа ирдэггүй, сул цалин авдаг 24 хүн байдаг юм байна.
Ашиггүй ажилладаг компаниудынхаа менежментийг сайжруулдаггүй.

