horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Д.Ганбат: Ардчилсан сэргэлт холбоо намайг Ерөнхийлөгчид өрсөлдөх нь зүйтэй гэж үзсэн

post-img

УИХ-ын гишүүн Д.Ганбат өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийж, УИХ-ын гишүүдийг ажлаа хийхийг уриаллаа. АН доторх фракцуудаас Н.Алтанхуяг, Л.Гантөмөр, Д.Пүрэвдорж нар Ерөнхийлөгчид горилж буйгаа мэдэгдсэн. Тэдэн дээр Д.Ганбат нэмэгдээд байгаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчид өрсөлдөхөөр болсон тухайг нь түүнээс лавлахад “Ардчилсан сэргэлт холбоо УИХ-д 10 гаруй, Үндэсний бодлогын хороонд 100 гаруй гишүүнтэй. Уламжлал шинэчлэлээ барьсан. Ардчиллыг дээдэлсэн холбоо. Ардчилсан сэргэлт холбооноос намайг Монгол Улсын Ерөнхийлөгчид өрсөлдөх нь зүйтэй гэж үзсэн. Би үүнийг хүндэтгэн хүлээж авч байгаа” гэж тайлбарлав.

0/1000