Дархан-Уул аймгийн засаг дарга Б.Азжаргал иргэдийн өмнө тулгамдаж буй асуудлыг сонсож шийдвэрлэх зорилгоор 2026.09.23-нд “Залуучууд” театрын их танхимд “Иргэдийн индэр” нээлттэй уулзалт зохион байгуулав. Уг улзалтад иргэд бичлэн очихоос гадна шууд дамжуулсан бичлэг доорх сэтгэгдэл хэсэгт асуулт, саналаа бичиж, 7037-1212 дугаарын утсаар холбогджээ.
Энэ үеэр сурагчид, эцэг эхчүүд ерөнхий боловсролын сургуулийн сурагч охидод заавал юбка өмсүүлдэг явдлыг халах, сурагчийн дүрэмт хувцсанд охид өмсөх өмдний сонголт оруулах санал их гаргажээ.
Дархан-Уул аймгийн засаг дарга Б.Азжаргал энэ талаар өнөөдөр болсон Удирдах ажилтны зөвлөгөөний үеэр “Сурагч охид заавал юбка өмсөх ёстой юу? Үүн дээр асуудал үүсэж, гомдол, санал их ирж байна. Тиймээс аймгийн хэмжээнд дүрэмт хувцастай холбоотой, сурагчдыг өөрсдийг нь оролцуулсан хэлэлцүүлэг зохион байгуулж, гаргасан саналын дагуу холбогдох арга хэмжээ авч ажиллахыг аймгийн Боловсролын газар, Нийгмийн бодлогын хэлтэст үүрэг өглөө” хэмээн мэдэгдэв.

