horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

Зургаан настай охин Рубикийн шооны дэлхийн рекордыг хоёр удаа шинэчилжээ

post-img

БНХАУ-ын Сычуань мужийн зургаан настай Лян Юньжи Рубикийн шооны 3×3×3 төрөлд эмэгтэйчүүдийн дэлхийн рекордыг гурав хоногийн дотор хоёр удаа шинэчилжээ.

Тэрээр Дэлхийн Рубикийн шоо сонирхогчдын холбоо (WCA)-ны баталгаатай хоёр тэмцээнд дунджаар 4.52 секунд, дараа нь 4.27 секундэд шоог эвлүүлж, дундаж хугацаагаар 4.5 секундээс хурдан амжилт үзүүлсэн дэлхийн цорын ганц эмэгтэй тамирчин болсон байна.

Лян Юньжи Рубикийн шоо эвлүүлэх 1300 гаруй алгоритм эзэмшсэн бөгөөд сүүлийн нэг жилийн хугацаанд өдөрт 2–3 цаг алгоритмын бэлтгэл хийжээ. Амжилт нь ахихаа больсны дараа эцэг эх нь түүнийг Шанхайд мэргэжлийн дасгалжуулагчидтай бэлтгэл хийлгэснээр үзүүлэлт нь эрс сайжирсан байна.

0/1000