horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Боловсролын зээлийн сантай холбоотой 9 хэрэг шалгаж байна

post-img

Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн алба, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс хамтран ажлын хэсэг гаргаж, Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа Боловсролын зээлийн сангаас гадаадад сурах оюутнуудад олгосон зээлтэй холбоотой хэргийг мөрдөн шалгаж байна. Улсын ерөнхий прокурорын газраас байгуулсан уг ажлын хэсгийг нийслэлийн Прокурорын газар хянаж байгаа юм.

Уг ажлын хэсэг хэрэг бүртгэлтийн 12, мөрдөн байцаалтын 2 хэрэг мөрдөн шалгажээ. Хэрэг бүртгэлтийн 1 хэргийг хааж, 1 хэргийг нэгтгэж, мөрдөн байцаалтын 2 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхээр шийдвэрлүүлээд байна.

Одоо Эрүүгийн цагдаагийн албанд хэрэг бүртгэлтийн 1, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст 9 хэрэг шалгаж байгаа тухай УЕПГ мэдээллээ. Боловсролын зээлийн санг шалгаж эхэлснээс хойших хугацаанд нийт 11.2 тэрбум төгрөгийн гадаад зээлийг эргүүлэн төлүүлжээ. 

0/1000