horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Хил даван орж ирсэн түймэр 7 дахь хоногтоо асаж байна

post-img

Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Гун багийн Бүсийн голд ОХУ-аас хил даван орж ирсэн түймрийг бүрэн унтрааж чадаагүй байна. Тус аймгийн төвөөс баруун хойд зүгт 275 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 110 км-т ОХУ-ын талаас Монгол Улсын хилийн 320 дугаар тэмдэгтээр ойн түймэр орж ирсэн тухай дуудлагыг тус аймгийн Онцгой байдлын газар 9-р сарын 15-ны 19:45 цагт хүлээн авсан аж.
Онцгой байдлын ерөнхий газар, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар, Хилийн цэрэг, Улаан-Уул сумын Мэргэжлийн анги 3 бүлэгт хуваагдан, уг түймрийн талбайг тойрон зурвас татаж, унанга ихтэй асаж байгаа өртөнгийг бүрэн унтраахаар ажиллаж байна. Уг түймэрт урьдчилсан байдлаар 80 га талбай өртөж шатжээ.

0/1000