Өвөлжилтийн бэлтгэл шалгах ЭХЯ-ны ажлын хэсгийн бүрэлдэхүүн Баян-Өлгий, Завхан аймагт ажиллалаа.
Дээрх аймгуудын өвөлжилтийн бэлтгэлийн дундаж биелэлт 85% байна.
- Аймгийн төв болон сумдын үндсэн засварын ажлууд дуусаж, сүлжээний найдвартай ажиллагааг дээшлүүлэх ажлууд хэвийн үргэлжилж байна.
- Баян-Өлгийд аймгийн төвийн 6кВ-ын шугамуудыг 10кВ руу шилжүүлснээр шугамын алдагдал багасаж, хэрэглэгчдийн хүчдэлийн чанар сайжирсан байна.
- Мөн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар смарт тоолуурын системийг нэвтрүүлж, программ хангамжийн шинэчлэлийг эхлүүлжээ.
Завхан аймгийн хувьд өвөлжилтийн бэлтгэлийн гол бэрхшээл нь нүүрсний нөөц болон нийлүүлэлтийн асуудал байгаа аж. Иймд “Могойн гол” ХК болон туслан гүйцэтгэгч “Тосон Энержи” компаниутай гурвалсан гэрээ байгуулан, урьдчилгаа санхүүжилтийг шийдвэрлэх замаар хөрс хуулалтын ажлыг эрчимжүүлэхээр шийдвэрлэлээ.


