horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

Африкийн сансар, батлан хамгаалахын үзэсгэлэн Өмнөд Африкт болж өндөрлөжээ

post-img

Африкийн сансар, батлан хамгаалахын 13 дахь удаагийн үзэсгэлэн Өмнөд Африкийн засаг захиргааны нийслэл Преториа хотод тав хоног үргэлжилж, ням гарагт өндөрлөжээ.

Энэ жилийн үзэсгэлэнд Африк, Ази, Европ, Хойд болон Өмнөд Америкийн 250 гаруй байгууллага оролцсон байна. Хятадын батлан хамгаалахын компаниудын танхимд J-10CE, JF-17 Thunder сөнөөгч онгоц болон Y-20 тээврийн онгоцыг танилцуулжээ.

Үзэсгэлэн нь сансар, батлан хамгаалахын салбарын технологийн шинэчлэл, үйлдвэрлэлийн хөгжил, олон улсын хамтын ажиллагаа, худалдаа хөрөнгө оруулалтыг дэмжих зорилготой бөгөөд хоёр жил тутам зохион байгуулдаг байна.

0/1000