Америкийн дуучин Тейлор Свифт энэ жилийн MTV Video Music Awards ёслолоос шинээр бий болгосон “Artist-Director” буюу уран бүтээлч-найруулагчийн шагналыг хүртэх анхны уран бүтээлчээр тодорчээ.
Энэхүү шагнал нь дууны клипийн найруулга, дүрслэлийн бүтээлч шийдэлд өөрийн хувь нэмрээ оруулсан, найруулагчийн тодорхой хэв маяг бүрдүүлсэн уран бүтээлчдийг үнэлэх зорилготой байна.
14 удаагийн “Grammy” шагналт Свифт өмнө нь MTV VMA-ийн шилдэг найруулагчийн төрөлд долоон удаа нэр дэвшиж, дөрвөн удаа ялж байжээ. Түүний найруулсан “The Fate of Ophelia”, “Opalite”, “Anti-Hero” зэрэг дууны клип, бүтээлүүд олны хүртээл болсон байна.
Энэ жилийн MTV Video Music Awards-ыг Снуп Догг хөтөлж, Лос-Анжелес хотод ням гарагт зохион байгуулах бөгөөд АНУ-д CBS, MTV сувгаар шууд дамжуулна.


