horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

Зеленский НҮБ-ын Ерөнхий ассамблейд оролцохоор Нью-Йоркт иржээ

post-img

Украины Ерөнхийлөгч Зеленский есдүгээр сарын 21-нд НҮБ-ын Ерөнхий ассамблейн 81 дүгээр чуулганд оролцохоор Нью-Йоркт хүрэлцэн ирлээ. Тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай есдүгээр сарын 22-нд уулзахаар төлөвлөж байгаа бөгөөд уулзалтаар Украины дайныг зогсоох дипломат хүчин чармайлт болон аюулгүй байдлын асуудлыг хэлэлцэх төлөвтэй байна.

Нью-Йоркт Дэлхийн 130 орчим улсын төр, засгийн тэргүүн цуглаж байгаа бөгөөд Украины тал олон улсын дэмжлэгийг үргэлжлүүлэн авах, Оросын довтолгооны эсрэг хамгаалалтаа бэхжүүлэх асуудлыг чуулганы үеэр хөндөхөөр байна. Зеленский мөн Трамптай эрчим хүчний дэд бүтцэд харилцан цохилт өгөхийг түр зогсоох боломжийн талаар ярилцахаар төлөвлөжээ.

0/1000